Бидний эрхэм зорилго
Олон Улсын Радио Сонирхогчдын Холбоонд (International Amateur Radio Union) Монгол Улсаа төлөөлдөг цорын ганц, бүрэн эрхт гишүүн холбооны хувьд уг байгууллагын хууль дүрэм, шийдвэр заалтуудыг эрхэмлэн үзэж удирдлагаа болгоно. Олон Улсын Радио Сонирхогчдын Холбооны гишүүн холбоодтой сайн харилцаатай байж, тэдний зохион байгуулдаг уралдаан тэмцээнд өөрийн баг тамирчдаа оролцуулан, мөн тэдгээр холбоодын тамирчдыг өөрийн уралдаан тэмцээнд урьж оролцуулан тамирчдынхаа ур чадварыг дээшлүүлнэ.
Радио спортын төрлүүд болох Сонирхогчийн радио холбоо, Өндөр хурдны телеграф, Радио пеленгац болон Радио хийцийг өөрийн оронд өргөн хөгжүүлэх, хүн амын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хүүхэд залуучуудад радио спортын сургалт явуулан тэдний техник сэтгэлгээг хөгжүүлэх, радио спортын өндөр зэрэглэлийн тамирчид бэлтгэн Олон улсын уралдаан тэмцээнд оролцон амжилт гаргахад чиглэгдэнэ.
Ахмадуудаа дээдлэн хүндэтгэж тэднийхээ мэдлэг туршлага, чадвараас залуу үеийнхэндээ суралцуулан нийт гишүүн тамирчдаа эрхэмлэн үзэж үйлчилнэ.