Дорнод аймаг дахь экспортын дулааны цахилгаан станц

Баянтүмэн- Матадын цахилгаан станцын төсөл нь Дорнод аймгийн Баянтүмэн болон Матад сумын нутаг дахь Хашаат цавын хүрэн нүүрсний ордыг түшиглэн нь засаг захиргааны хувьд Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутгийн зүүн урд, Матад сумын нутгийн хойд хэсэгт буюу хоёр сумын зааг нутагт хэрэгжинэ. Төслийн талбай нь Матад сумаас 94 км, Чойбалсан хотоос зүүн урагш 82 км, Улаанбаатар хотоос 742 км оршдог ба төв автозамаас 80 км зайд байрладаг. Баянтүмэн болон Матад сумын төвүүд нь Монгол Улсын Дорнод бүсийн эрчим хүчний сүлжээнд холбогдсон.

Төслийн талбай нь Дорнодын талын Мэнэнгийн талархаг дэд мужид хамаарах ба далайн түвшнээс дээш 570-800 м өргөгдсөн. Газрын гадрага нь талархаг нам толгод, ухаа гүвээт тал зонхилох ба тэдгээрийн хооронд жижиг хэмжээний хотгор болон тэгш гадарга оршдог.

Төслийн талбайн байршил. Дорнод аймгийн Баянтүмэн, Матад сумын зааг

Төслийн нийт хүчин чадал нь 3000 МВт байна. Эхний шатанд 2х300 МВт, хоёр дахь шатанд 2х600 МВт, гуравдахь буюу сүүлийн шатанд 2х600 МВт блокуудыг тус тус барьж ашиглахаар төлөвлөж байна. Уг цахилгаан станцыг Баянтүмэн, Матад сумын нутаг дахь Хашаат цавын ордны Баян Усны нүүрсний уурхайн аман дээр барихаар төлөвлөгдсөн. 

Төслийн захиалагч нь БНХАУ, Монгол улсын хөрөнгө оруулалттай Монгол Улсад бүртгэлтэй “BSU" ХХК -нь Дорнод аймгийн Баянтүмэн- Матадын сумын нутаг дахь Хашаат цавын хүрэн нүүрсний ордын талбай дээр 2014- 2015 онуудад нарийвчилсан хайгуулын ажлыг  гүйцэтгэж, хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд эрэл, хайгуулын болон нарийвчилсан хайгуулын ажлын үр дүнд хүрэн нүүрсний 5 давхаргыг илрүүлж нөөцийг газрын гадаргуугаас 214.39м хүртэл гүнд А+В+С зэргээр 465.6 сая.тонн гэж тооцоолсоноос баттай (А)-117.3 сая.тонн, бодитой (В)-258.9 сая.тонн, боломжтой (С)-29.3 сая.тонн гэж тогтоосон. 

Ашигт малтмалын газрын даргын 2011оны 11-р сарын 17-ны өдрийн 490 тоот тушаалаар улсын нэгдсэн тоо бүртгэлд  дээрх нөөцийг хүлээн авсан бөгөөд нүүрсний өсөх нөөц 1.4 тэрбум тонн гэж тогтоосон. Энэхүү ордыг ашиглах ашиглалтын лиценз 2016 оны 03-р сарын 23-ны өдрийн Ашигт малтмалын зөвлөлийн хурлын шийдвэрээр гарсан.

Төслийн хүрээнд хайгуул хийсэн нүүрсний орд

Цахилгаан станцын үйлдвэрлэсэн эрчим хүчийг БНХАУ-н Зүүн Хойд эрчим хүчний системд нийлүүлэхийн тулд хувьсах 500 кВ-ын хүчдэлийн 5 шугамаар БНХАУ-н нутаг дахь хувиргагч станцид нийлүүлж үүнээс цааш тогмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугамыг.... км урттай барьж Зүүн Хойд Хятадын эрчим хүчний сүлжээний .... болон .....дэд станцтай ... км урт шугамаар холбоно.  

Уг төсөл нь нүүрсний уурхай,  уурхай аман дээрх 3000 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц, Хэрлэн гол орчмоос болон нүүрсний уурхайн шүүрүүлэлтийн ус татаж, боловсруулах ус хангамжийн байгууламж, 500 кВ-ын хувьсах ба тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах өндөр хүчдэлийн шугам, дэд станц, хувиргах станц, үнсэн сан, жилд 15 сая т нүүрс олборлох чадалтай нүүрсний ил уурхай, уурхайгаас станц хүртэл нүүрс тээвэрлэх байгууламж  болон эдгээрийн ашиглалтын ажиллагсдын 3000 орчим хүн амтай амьдрах тосгоныг оролцуулсан иж бүрэн цогцолбор юм.

Төслийн 1-р шатанд өндөр параметрийн, эргэлтэт буцламтгай үетэй 1065 т/ц-ийн хүчин чадалтай 2 зуух, 300 Мвт-ын хүчин чадалтай дахин халаагчтай, агааран хөргөлтийн конденсатортай 2 турбин- генератор, 2 болон 3-р шатанд хэт өндөр параметрийн, тоосон системтэй, албадмал эргэлттэй 2030 т/ц-ийн хүчин чадалтай нийт 4 зуух, 600 МВт-н хүчин чадалтай, дахин халаагчтай, агаарын хөргөлтэй конденсатор бүхий нийт 4 турбин- генератортай байхаар сонголт хийлээ.
Генератор нь статик өдөөлттэй ус-устөрөгч- ус хөргөлтийн системтэй  байна. Генераторын хүчин чадал нь турбины хүчин чадалтайгаа  тохирсон хүчин чадалтай байна.
Дээрх үндсэн тоноглолоос гадна бусад шаардлагатай систем, тоног төхөөрөмжүүд, механик, цахилгаан, хэмжүүр,  удирдлага, барилга болон хийцийн ажлууд төлөвлөгдсөн.

Генератораас гарсан цахилгаан  эрчим хүчийг хувьсах гүйдлийн 500 кВ-н 2 давхар хэлхээтэй агаарын дамжуулах шугамаар дамжуулан тогтмол гүйдлийн хувиргагч станцид өгнө. Генераторын гаралт  дээрх станцын нийт хүчин чадал 3000 МВт байна.