МРСХ-ны дүрэм

“Монголын радио спортын холбооны бүх гишүүдийн 2009 оны 12-р сарын 23-ны өдрийн хурлаар батлав.

Баталгаажуулсан: “Монголын радио спортын холбоо”-ны Тэргүүн Ч. Чадраабал, JT1CO

МОНГОЛЫН РАДИО СПОРТЫН ХОЛБООНЫ ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1 Монголын Радио спортын холбоо (цаашид холбоо гэнэ) нь Төрийн бус байгууллагын тухай хууль, энэхүү дүрмийг мөрдлөгө болгож ажиллах радио спортын тамирчид, радио сонирхогчдын үүсэл санаачлагаар байгуулагдсан нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага мөн.

1.2 Оноосон нэр: “Монголын Радио Спортын холбоо”

1.3 Холбоо нь хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэнээр хуулийн этгээдийн эрх эдлэнэ.

1.4 Монгол оронд радио спортын төрлүүдийг хөгжүүлэх, радио сонирхогчдын үйл ажиллагааг удирдах, олон улсын байгууллагад өөрийн орныг төлөөлөх, бусад орны ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллана.

1.5 Холбоо нь өөрийн албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга тэмдэг, лого, тугтай, санхүүгийн хувьд бие даасан байна.

1.6 Холбооны үйл ажиллагаа ил тод байх ба үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан олон нийтэд нээлттэй байна.

1.7 Холбоо нь зохих журмын дагуу жилийнхээ тайлан тэнцэл болон үйл ажиллагааны талаарх тайланг холбогдох эрх бүхий байгууллагад хуулиар заагдсан хугацаанд гаргаж өгнө.

1.8 Холбоо нь дотроо төрөлжсөн комисс, салбар клубүүд, орон тооны бус шигшээ багийн бүрэлдэхүүнтэй байж болно.

1.9 Холбоо үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах дотоод журамтай байна.

1.10 Холбооны үйл ажиллагааг хянах хяналтын зөвлөлтэй байна.

ХоёрЗорилгоүйл ажиллагааны үндсэн чиглэл

2.1 Холбооны эрхэм зорилго нь радио спортын төрлүүдийг өөрийн орондоо хөгжүүлэх, хүн амын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, гадаад дотоодын ижил төстэй байгууллагуудтай хамтран ажиллаж туршлага солилцох, хүүхэд залуучуудад радио холбооны суурь мэдлэг олгоход чиглэгдэнэ.

2.2 Холбоо нь зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах үйл ажиллагааг явуулна.

- Радио спортын өндөр зэрэгтэй тамирчид, түүний залгамж халааг бэлтгэх, хүн амын радио электроник, техникийн сэтгэлгээг хөгжүүлэхэд туслах.

- Дэлхий дахинд хэрэглэж байгаа орчин үеийн радио холбооны болон электроникийн шинэ дэвшилтэт техникийн ололтыг өөрийн оронд өргөн дэлгэрүүлэх.

- Өөрийн оронд радио спортын төрөл бүрийн тэмцээнийг зохион байгуулж баг тамирчдыг тив, дэлхий болон олон улсын тэмцээнд амжилттай оролцох боломжоор хангах.

- Холбооны нийт гишүүдийн идэвх санаачилгыг өрнүүлж, салбар клубүүдтэй байнгын холбоотой ажиллаж тэдний үйл ажиллагааг удирдан зохион байгуулах.

ГуравХолбооны гишүүн

3.1 Энэхүү дүрмийг хүлээн зөвшөөрч элсэхээр хүсэлт гаргасан гадаад, дотоодын иргэд, клуб, байгууллага, аж ахуйн нэгж тус холбооны гишүүнээр элсэж болно.

3.2 Холбоонд элсэх хүсэлтэй иргэд, байгууллага хүсэлтээ гарган татвараа төлнө.

3.3 Монгол улсын радио спортын төрлүүдийг хөгжүүлэх үйлсэд онцгой амжилт гаргасан гишүүд, тамирчид, гадаад, дотоодын иргэдэд тогтоосон журмын дагуу холбооны хүндэт гишүүн цол олгож болно.

3.4 Холбооны гишүүн нь дараах эрхийг эдэлнэ.

- Холбооны бүх шатны удирдлагыг сонгох, сонгогдох, ò¿¿нээс татгалзах.

- Радио спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулахад оролцох, дэмжих, сурталчилах.

- Холбооны техник хэрэгсэл, багаж тоног төхөөрөмжийг өөрийн спортын үйл ажиллагаанд ашиглах.

- Холбооны үйл ажиллагааны талаар санал хүсэлтээ удирдах зөвлөлд гаргах.

- Бүх гишүүдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай санал гаргах.

- Өөрийн орны болон олон улсын чанартай уралдаан, тэмцээнүүдэд оролцох.

3.5 Холбооны гишүүн нь дараах үүрэг хүлээнэ.

- Өөрийн сонирхсон радио техник, спортын мэдлэг, ур чадвар, арга техникээ цуцалтгүй дээшлүүлж холбооны ажилд идэвхтэй оролцоно.

- Радио спортын холбооны болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм зааврыг биелүүлж гишүүний татвараа цаг тухайд нь төлсөн байна.

- Холбооны техник, тоног төхөөрөмжийг хувийн зорилгоор, төлбөртэй ашиглаж болох бөгөөд тэдгээрийн бүрэн бүтэн байдал, хэвийн ажиллагааг хангаж ашиглана.

- Радио спортыг ямар нэг хэлбэрээр ашиг хонжооны зүйлд ашиглаж үл болно. 

ДөрөвХолбооны удирдлага, бүтэц зохион байгуулалт

4.1 Холбоо нь тэргүүн, дэд тэргүүнүүд, удирдах зөвлөл, гүйцэтгэх зөвлөл, гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийн гишүүд, хяналтын зөвлөл, гишүүн дэмжигчид гэсэн бүрэлдэхүүнтэй байна.

4.2 Холбоо нь дэргэдээ спортын клуб, цол зэргийн комисс зэрэг салбар нэгжтэй байж болно. Эдгээр салбар нэгжийн үйл ажиллагааг удирдах зөвлөлөөс баталсан журмаар зохицуулна.

Тав. Бүх гишүүдийн хурал

5.1 Холбооны бүх гишүүдийн хурал нь холбооны эрх барих дээд байгууллага болно.

5.2 Бүх гишүүдийн ээлжит хурал 4 жилд нэг удаа хуралдана.

5.3 Бүх гишүүдийн хуралд гишүүний татвараа тасралтгүй төлсөн холбооны гишүүд нэг саналын эрхтэйгээр оролцоно.

5.4 Бүх гишүүдийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

- Холбооны тайланг хэлэлцэх.

- Холбооны дүрэмд өөрчлөлт, нэмэлт оруулах.

- Холбооны удирдлагын сонгууль явуулах.

- Холбоог хөгжүүлэх бодлого, стратегийг хэлэлцэн батлах.

- Холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах.

5.5 Бүх гишүүдийн ээлжит хурлыг хуралдуулах тов, хэлэлцэх асуудлуудыг нэг сарын өмнө гишүүдэд мэдэгдсэн байна. Холбооны тайланг сонирхсон гишүүнд танилцах боломжыг хангасан байна. Бүх гишүүдийн хурлын бэлтгэл ажлыг холбооны удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал нар хариуцан гүйцэтгэнэ.

5.6 Холбооны бүх гишүүдийн хуралд нийт гишүүдийн олонх оролцсон тохиолдолд хүрлын шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзэх бөгөөд бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэх асуудлыг олонхийн саналаар, саналыг илээр хурааж шийдвэрлэнэ.

5.7 Бүх гишүүдийн хурлаас дор дурьдсан албан тушаалтанг сонгож батлана.

- Холбооны тэргүүн, дэд тэргүүнүүд,

- Удирдах зөвлөлийн гишүүд,

- Хяналтын зөвлөлийн гишүүд

5.8 Удирдах зөвлөл нь бүх гишүүдийн ээлжит хурлыг 5.2-т заасан хугацаанд зарлан хуралдуулаагүй, энэ тухай хяналтын зөвлөлөөс бичгээр анхааруулга авсанаас хойш нэг сарын дотор хурлын товийг зарлаагүй бол тухайн хурлыг зохион байгуулах эрхийг хяналтын зөвлөлд шилжүүлж болно.

5.9 Гишүүдийн олонх нь санал гаргасан тохиолдолд ээлжит бус хурлыг зарлан хуралдуулж болно.

5.10 Ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах саналтай гишүүд хурал зарлан хуралдуулах болсон үндэслэл, шалтгааныг бичгээр гарган, гарын үсгээ зурж баталгаажуулан удирдах зөвлөлд хурал хийхээс нэг сарын өмнө өгсөн байна.

Зургаа. Удирдах зөвлөл.

6.1 Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт холбооны үйл ажиллагааг удирдах зөвлөл удирдан явуулна. Удирдах зөвлөл улирал тутам хуралдана.

6.2 Удирдах зөвлөл нь 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байх ба холбооны тэргүүн, 2 дэд тэргүүн, шууд орох ба сонирхогчийн радио холбоо, радио пеленгац, өндөр хурдны телеграфыг төлөөлсөн тус бүр хоёр хоёр гишүүн байна.

6.3 Удирдах зөвлөлийн эрх:

- Холбооны жилийн санхүүгийн төсөв батлах,

- Холбооны гүйцэтгэх захирлыг томилох, түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах,

- Тухайн жилийн уралдаан, тэмцээн, ажлын төлөвлөгөөг батлах,

- Холбоог хөгжүүлэх бодлого, стратегийг боловсруулж бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах,

- Спортын цол зэргийн болзол хангасан тамирчдад цол зэрэг олгох,

- Тухайн жилд нэг гишүүнээс авах татварын хэмжээг тогтоох,

- Холбооны салбар клубүүдийн үйл ажиллагаанд байнгын хяналт тавьж, холбооны болон радио спортын нэр хүндэд хор хохирол учруулах үйл ажиллагаа явуулсан тохиолдолд эрхийг нь түр болон бүр зогсоох арга хэмжээ авах буюу холбогдох байгууллагуудад санал оруулах,

6.4 Удирдах зөвлөлийн үүрэг:

- Монгол улсын эфирийг ашиглаж байгаа сонирхогчийн радио холбооны үйл ажиллагааны талаар Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны тав байгууллагад, радио спортын талаар хийж гүйцэтгэсэн ажлаа БТСУ Хороо, Монголын үндэсний Олимпийн хороонд тус тус тайлагнах,

- Монгол улсын хууль тогтоомж, олон улсын цахилгаан холбооны байгууллага, олон улсын радио сонирхогчдийн холбооноос гаргасан дүрэм журам, зөвлөмжийг сурталчлан мөрдлөг болгож ажиллах,

- Төрийн болон төрийн бус байгууллагууд, спортын бусад холбоодтой хамтран ажиллаж, спортын холбоодын болон радио спортын тэмцээний дүрэм зааварт орсон өөрчлөлтүүдийг гишүүд, салбар клубүүдэд мэдээлж байх,

- Радио спортын олон улсын болон дотоодын төрөл бүрийн тэмцээнүүдийг зохион байгуулах, тэдгээрт ивээн тэтгэгч олох асуудлыг дэмжиж шийдвэрлэх,

- Радио спортын холбогдолтой дүрэм заавар, аргачлал, гарын авлага, ном товхимол, хэвлэл зэргийг боловсруулан хэвлүүлэх, мөн мэргэжлийн багш дасгалжуулагчдын мэдлэг ур чадварыг дээшлүүлэхийн тулд дотоод болон гадаад оронд суралцуулах талаар холбогдох байгууллагад санал оруулах,

- Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг, дуудлага олгох журмыг хэлэлцэн батлах,

- Эфирийн сахилга баттай холбоотой асуудлыг хэлэлцэн шаардлагатай арга хэмжээг авах,

6.5 Удирдах зөвлөлийн гишүүд аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй байна.

6.6 Удирдах зөвлөлийн хуралдаанд гишүүд нэг саналын эрхтэйгээр оролцоно.

6.7 Удирдах зөвлөл нь хувь хүний асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хурааж олонхийн саналаар шийдвэрлэнэ.

6.8 Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлууд:

- Радио спортын тэмцээний ерөнхий дүрэм, зааврыг хэлэлцэх, батлах

- Цол зэргийн нормативийг шинэчлэх асуудал

- Холбооны хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн жилээр батлах

- Салбар комиссоос оруулсан санал, хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэх

- Тив, дэлхийн аварга болон олон улсын тэмцээнд оролцох радио спортын баг тамирчдын бүрэлдэхүүнийг хэлэлцэн батлах, өөрийн зохион байгуулах саналаа олон улсын байгууллагад гаргах

- Радио спортын төрлөөр үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт тамирчид, дасгалжуулагч, гишүүдийг төр захиргааны дээд шагналаар шагнуулах саналыг холбогдох байгууллагуудад гаргах

6.9 Удирдах зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэх асуудлаар гишүүн сонирхолын зөрчилтэй байвал тухайн гишүүн энэ тухайгаа тайлбарлаж санал хураалтанд оролцохгүй байж болно. Удирдах зөвлөлийн хурлыг даргалагч нь сонирхолын зөрчилтэй байвал хуралдааныг өөр гишүүн даргалж болно.

Долоо. Холбооны тэргүүн

7.1 Холбоог гадаад болон дотоодод төлөөлөх эрхтэй.

7.2 Удирдах зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулж, даргална.

7.3 Холбооны үйл ажиллагааг хэвийн явуулахад удирдан чиглүүлэх үүрэгтэй.

НаймГүйцэтгэх захирал

8.1 Холбооны өдөр тутмын үйл ажиллагаг хариуцна.

8.2 Холбооны гүйцэтгэх захирлыг удирдах зөвлөлөөс томилно.

8.3 Холбооны гүйцэтгэх захирал нь үйл ажиллагааныхаа тайлангаа жил бүр удирдах зөвлөлд тайлагнана.

8.4 Холбооны гүйцэтгэх захирал нь дор дурьдсан бүрэн эрхийг эдэлнэ.

- Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд холбоог төлөөлөх, өмч хөрөнгийг захиран зарцуулах,

- Багш дасгалжуулагч нарын өдөр тутмын ажлыг удирдан явуулах, үйл ажиллагааны төлөвлөгөөг удирдах зөвлөлд оруулж хэлэлцүүлэх,

- Сонирхогчийн радио холбооны эрхийн бичиг, дуудлагатай холбоотой асуудлыг удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэх

8.5 Гүйцэтгэх захирлын эрх, үүрэг, хариуцлагын хэмжээ, хариуцлагааас чөлөөлөгдөх үндэслэл, цалин хөлс, урамшуулал зэрэг асуудлыг хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.

8.6 Гүйцэтгэх захирал нь өөрийн бүрэн эрхийн хугацаа дууссан нөхцөлд шинээр гүйцэтгэх захирал сонгогдох хүртэл албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.

Ес. Хяналтын зөвлөл

9.1 Хяналтын зөвлөлийг бүх гишүүдийн хурлаас 4 жилийн хугацаагаар сонгоно.

9.2 Хяналтын зөвлөл нь 3 гишүүнтэй байх ба сонгогдсон гишүүд нь холбооны гишүүн байна.

9.3 Хяналтын зөвлөлийн гишүүд хяналтын зөвлөлийн даргаа сонгоно.

9.4 Хяналтын зөвлөлийн гишүүнийг огцруулах, чөлөөлөх асуудлыг бүх гишүүдийн хурлаар шийдвэрлэнэ.

9.5 Хяналтын зөвлөл дараах эрхийг эдлэнэ.

- Холбооны үйл ажиллагааг хянан шалгах, үүний тулд шаардлагатай бичиг баримтуудыг үзэх, удирдах зөвлөлийн мэдээлэл, илтгэл сонсох, нягтлан бодох бүртгэл, санхүү болон бусад бичиг баримтуудыг шалгах, танилцах

- Холбооны жилийн тайлан, цаг үеийн байдлын тухай мэдээ, зохиогдсон уралдаан тэмцээн, санхүүгийн тайлан зэрэгтэй танилцан дүгнэлт гарган бүх гишүүдийн хуралд танилцуулах

- Энэхүү дүрмийн 5.9-д заасны дагуу бүх гишүүдийн хурлыг хуралдуулах

Арав. Холбооны өмч хөрөнгө, санхүүжилт

10.1 Холбоо нь өөрийн өмч, радио спортын холбогдолтой техник хэрэгсэл, багаж төхөөрөмж эзэмших, захиран зарцуулах, ¿ë хөдлөх хөрөнгө эзэмших, худалдах, худалдан авах эрхтэй.

10.2 Холбооны хөрөнгийг захиран зарцуулах эрх зүйн баримт нь удирдах зөвлөлийн шийдвэр байна.

10.3 Холбоо нь өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар үйл ажиллагаагаа явуулна.

Санхүүгийн эх үүсвэр нь:

- Гишүүдийн татвар, эрхийн бичиг, дуудлаганы хураамж

- Иргэд болон гадаад, дотоодын байгууллага, аж ахуйн нэгжийн хандив

- Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбоотой аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого

Арван нэг. Холбооны үйл ажиллагааг зогсоох буюу татан буулгах

11.1 Холбоог татан буулгах буюу өөрчлөн байгуулах шийдвэрийг холбооны эрх барих дээд байгууллага болох бүх гишүүдийн хурлаас гаргана.

11.2 Холбоог татан буулгахад зохих төлбөрийг хийсний дараа үлдсэн хөрөнгийн ижил төстэй төрийн бус байгууллагад шилжүүлэх, хэрэв тийм төрийн бус байгууллага байхгүй бол зорилгод нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.

МОНГОЛЫН РАДИО СПОРТЫН ХОЛБОО