Радио сонирхогчийн эрхийн бичиг авах заавар

ХХЗХ-ны 2011 оны 56 тоот тогтоолоор Монгол улсын нутаг дэвсгэрт Радио сонирхогчийн эрхийн бичиг олгох шинэ журам батлагдсан билээ. Энэ журмын 1.5-д заасны дагуу ХХЗХ-ны зарим чиг үүргийг, тухайлбал Радио сонирхогчийн эрхийн бичиг авах хүсэлт гаргагчаас шалгалт авах, өргөдөл, бусад материалуудыг хүлээн авч нягтлан үзэх, дуудлага олгох, тэмдэгт, дуудлага болон үйлчилгээний хураамжуудыг хүлээн авах зэрэг ажил үүргийг МРСХ ХХЗ-тэй байгуулсан гэрээний үндсэн дээр хийж гүйцэтгэж байна.

Радио сонирхогчийн эрхийн бичиг авахыг хүсэгч нь доорх бичиг баримтуудыг бүрдүүлэн МРСХ-ндмэдүүлнэ. Үүнд:

Монгол улсын иргэд:

-Иргэний үнэмлэхний хуулбар

-Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг хүссэн өргөдөл /хавсралт 1/

-Сонирхогчийн радио станц ашиглахыг хүссэн өргөдлийн маягт /хавсралт 2/

-Техникийн акт

-Антенна байрлуулах төлөвлөгөө зураг

-МРСХ-ны дүгнэлт

-Төлбөр төлсөн баримт

Гадаадын иргэд:

-Паспортны хуулбар

-Оршин суух зөвшөөрөл, ГИХАЭ газраас олгосон үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар

-Өөрийн улсын радио сонирхогчийн лицензний хуулбар /хэрэв байгаа бол/

-Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг хүссэн өргөдөл /хавсралт 1/

-Сонирхогчийн радио станц ашиглахыг хүссэн өргөдлийн маягт /хавсралт 2/

-Техникийн акт

-Антенна байрлуулах төлөвлөгөө зураг

-МРСХ-ны дүгнэлт

-Төлбөр төлсөн баримт

Радио сонирхогчийн эрхийн бичгийг сунгахад дараах бичиг баримтыг бүрдүүлэн хүчинтэй эрхийн бичгэний хугацаа дуусахаас 5 долоо хоногийн өмнө МРСХ-нд мэдүүлнэ. Үүнд:

-Сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг хүссэн өргөдөл /хавсралт 1/

-Сонирхогчийн радио станц ашиглахыг хүссэн өргөдлийн маягт /хавсралт 1/

-Өмнөх эрхийн бичгийн хуулбар

-Төлбөр төлсөн баримт

Бүх төлбөрийг МРСХ-нд төлсөн байна.

Өргөдөл гаргагч нь сонирхогчийн радиогоор ажиллахаасаа ТАВАН долоо хоногийн өмнө эрхийн бичгийг хүсэлтээ мэдүүлэх шаардлагатай. МРСХ нь ажлын 3 хоногт багтаан өргөдөл гаргагчийн бүх бичиг баримтыг нягтлан үзэж шалгаж дүгнэлт болон бусад бичиг баримтыг ХХЗХ-нд илгээнэ. ХХЗХ МРСХ-ноос ирүүлсэн дээрх дүгнэлт бичиг баримтыг үндэслэн хүсэлт гаргагчийн радио сонирхогчийн эрхийн бичиг олгон МРСХ-нд илгээнэ.

Төлбөр, шалгалт болон мэдүүлгийн талаар МРСХ-нд хандана уу.

Гадаадын иргэдэд: Радио сонирхогчийн эрхийн бичгээ авахаас өмнө сонирхогчийн радио станцаар ажиллах тухайгаа зарлахгүй байна уу.