Мэдээмэдээлэл

Ази тивийн 2013 оны Аварга шалгаруулах ARDF-ийн тэмцээн

Монголын Радио спортын холбооны Радио сонирхогчдын чиглэл олох буюу Үнэг агналтын тамирчид БНСУ-ын Хонгчеон хотноо 9 сарын 1-нээс 6н-ы хооронд болсон Ази тивийн 2013 оны Аварга шалгаруулах тэмцээнд оролцоод 3 алт, 3 мөнгө, 2 хүрэл медалийг Эх орондоо авчирлаа.

Хувийн дүнгээр 144ТГц-ийн М19 ангилалд Т. Лхаасүрэн Мөнгөн медаль, М21 ангилалд Н. Мөнх-Эрдэнэ Алтан медаль, Ц. Мөнхбаяр Мөнгөн медаль, W35 ангилалд Д. Цэнд-Аюуш Алтан медаль тус тус хүртлээ.

Багийн дүнгээр 144ТГц-ийн М19 ангилалд Т. Лхаасүрэн, Д. Баттүшиг Мөнгөн медаль, М21 ангилалд Н. Мөнх-Эрдэнэ, Ц. Мөнхбаяр нар Алтан медаль, 3,5 МГц-ийн М19 ангилалд Т. Лхаасүрэн, Д. Баттүшиг Хүрэл медаль тус тус хүртжээ.

Уг тэмцээнд оролцсон манай баг тамирчдыг ХЦ-ийн 0151-р анги, Улаанбаатар ТВ, Боловсрол суваг ТВ, Монкабель ХХК, РФ Линк ХХК, Топ коммюникэйшнз ХХК зэрэг байгууллага, аж ахуйн нэгжүүд ивээн тэтгэсэн юм.