Радио спорт

Өндөр хурдны телеграф

Өндөр хурдны телеграф буюу Монголчуудын ярьж заншсанаар Хурдач радист нь Морзоор аль болох өндөр хурдаар нэвтрүүлэх, хүлээн авах чадварыг шалгасан радиоспортын нэг төрөл юм. Энэ спорт өнөөдөр Зүүн Европын орнуудад илүү өргөн хөгжиж байна. Хурдач радистын анхны Олон улсын тэмцээнхуучин нэрээр ЗХУ-ын Москва хотноо Европын өндөр хурдын телеграфын аварга нэртэйгээр 1983 ондзохиогджээ.

Анхны өндөр хурдны телеграфын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Сиявок хотноо 1995 ондзохион байгуулагджээ. Үүнээс хойш сондгой тоотой жил болгон уламжлал болон Европын орнуудад явагдаж байгаа ба ихэнх Олон улсын тэмцээнүүдийг Олон улсын Радио сонирхогчдын холбоо (IARU) зохион байгуулж явуулдаг байна.

Манай баг тамирчид 1958 оны 11 сард БНХАУ-д социалист орнуудын хүрээнд болсон Олон улсынтэмцээнд анх удаа оролцсоноор Өндөр хурдны телеграфын радиоспорт Монголд хөгжих эх үүсвэрийгтавьжээ. Энэ багт К. Дэмбэрэлсамбуу, С. Пүрэв, Д. Ёндон, Ч. Сүрэн (эмэгтэй) нарын тамирчид оролцсон байна.

БНМАУ-ын анхны хурдач радистийн тэмцээн 1962 онд явагдсан ба Х. Туул түрүүлэн анхны спортынмастер болж байжээ. Манай улсын Өндөр хурдны телеграфын тэргүүний шилдэг тамирчнаар ОУХМ Д. Мижиддорж JT1CP, ОУХМ Э. Чинзориг, ОУХМ У. Удаахцэцэг, ОУХМ Д. Сувд, ОУХМ Н. Болорцэцэг, ОУХМД. Цэнд-Аюуш, ОУХМ Ц. Болдбаатар, ОУХМ Ж. Алиманцэцэг, СМ И. Эрдэнэбат, СМ Т. Сүхбаатар, СМ Ц. Гантулга JT1AA, СМ П. Батсайхан, СМ Х. Батдорж, СМ. Наяа, СМ. Ж. Дөшбат, СДМ Төмөрчөдөр, СДМ Э. Чинтунгалаг нар тус тус шалгарч байжээ.

Манай тамирчид 2008 онд Беларуст болсон Өндөр хурдны телеграфын олон улсын тэмцээнд оролцож багийн дүнгээр 3 дугаар байрт орж хүрэл медаль, 2009 онд Болгар улсад болсон Дэлхийн аваргашалгаруулах тэмцээнд Монголын тамирчид багийн дүнгээр Итали, Серби, Македон зэрэг өндөрхөгжилтэй орны тамирчдыг ардаа орхин 10 дугаар байранд оржээ.


2012 онд Швейцарын Бийлефелд хотноо болсон Өндөр хурдны телеграфын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ц. Болдбаатар, Ж. Алиманцэцэг нар хүлээн авалтын төрөлд тус бүр шагналт 5 дугаарт байрт шалгарч Олон улсын хэмжээний Мастер цол тэмдэгээр шагнуулсан байна. ОУХМ Ц. Болдбаатар Радио мэдээний үсэг, тоо хүлээх ангилалд Монгол улсын Дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.