Мэдээ мэдээлэл

МХХ-ны Тэргүүний ажилтан, жуух бичигтэн

Радио спортод оруулсан хувь нэмэр, спортын амжилтыг нь үндэслэн Үнэг агналтын ахмад багш дасгалжуулагч С. Баатар, JT1BB, Дасгалжуулагч А. Ариунаа, Өндөр хурдын тамирчин Ж. Алиманцэцэг нарыг Мэдээлэл Харилцаа холбооны тэргүүний ажилтан цол тэмдэгээр, Мэдээллийн Технологи, Шуудан харилцаа холбооны газарын ЖУУХ бичгээр Радио сонирхогч Р. Балдан, JT1BB, Ц. Эрдэнэбат, П. Батсайхан нар тус тус шагнагдлаа. Уг шагналуудыг Холбооны Ерөнхийлөгч Т. Гантөмөр МРСХ-ны шинэ жилийн арга хэмжээний үеэр гардуулав. Зураг дээр, баруун гараас Ерөнхийлөгч Т. Гантөмөр, А. Ариунаа, С. Баатар JT1BB, JT1BO.