Мэдээмэдээлэл

"Мартын 8" Эмэгтэйчүүдийн ӨХТ-ын тэмцээн-2011 он

ОУ-ын Мартын 8-ны нэрэмжит Өндөр хурдны эмэгтэй телеграфчдын тэмцээн өнгөрсөн Баасан гарагт Техник Спортын төв дэх МРСХ-ны байранд амжилттай явагдаж дууслаа. Энэ тэмцээнд нийт 14 бүсгүйчүүд оролцон авхаалж, ур чадвараараа өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр С. Буянтогтох 272.8 оноогоор түрүүлэн О. Алтантуяа, Д. Удаахцэцэг нар 265.7, 234.8 оноогоор 2, 3 дугаар байрт орсон байна. Энэ тэмцээний үеэр ОУХМ О. Алтантуяа RUFZ-ийн төрөлд 27,556 оноогоор, 1-р зэргийн тамирчин С. Буянтогтох Morse Runner-ийн төрөлд 2,249 оноогоор тус тус Монгол улсын Рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

Нэвтрүүлгийн төрөлд Д. Гандолгор 100 оноо, RUFZ-ийн төрөлд О. Алтантуяа 100 оноо, Morse Runner төрөлд С. Буянтогтох 100 оноо тус тус авсан байна.

Уг тэмцээнийг ивээн тэтгэж амжилттай явуулахад тусласан Техникийн Спортын төвийн дарга Д. Ганбат болон тус байгууллагын хамт олонд нь талархсанаа илэрхийлье.

Сонирхуулахад, тэмцээнд оролцож байгаа нийт эмэгтэй тамирчдын автомат түлхүүрээр нэвтрүүлэх чадвар өнгөрсөн оны тэмцээнтэй харьцуулахад эрс нэмэгдсэн байв. Мөн хувь хүн бүр өөрийн гэсэн iambic автомат түлхүүртэй болсон байлаа.

Тэмцээнд түрүүлсэн С. Буянтогтох