Мэдээ мэдээлэл

Өндөр хурдны телеграфын 2018 оны ДАШТ-ээс Монгол улсын анхны Мөнгө, хүрэл медалиудыг Эх орондоо авчирлаа.

Казакстан улсад зохион байгуулагдсан Өндөр хурдны телеграфын 2018 оны ДАШТ-д Монголын Д.Мижиддорж ахлагчтай баг тамирчид амжилттай сайн оролцож Мөнгө, хүрэл медалийг Эх орондоо авчирлаа. ОУХМ С.Буянтогтох эмэгтэйчүүдийн G ангилалд Morse Runner-т 3,185 оноо авч 2-р байр эзлэн Мөнгөн медаль, ОУХМ Ц.Болдбаатар эрэгтэйчүүдийн Н ангилалд Хүлээн авалтын төрөлд нэг минутанд үсэг 190 тэмдэгт, тоо 170, холимог 140-г хүлээн авч 3-р байр эзлэн Хүрэл медаль тус тус хүртлээ. ОУХМ С. Буянтогтохын хүртсэн Мөнгөн медаль нь Монголын төдийгүй Ази тивийн анхны Мөнгөн медаль, ОУХМ Ц.Болдбаатарын хүртсэн Хүрэл медаль нь манай эрэгтэй тамирчдын анхны медаль болсноороо чухал ач холбогдолтой байлаа. Мөн эмэгтэйчүүдийн Е ангилалд оролцсон СМ Н.Орлого Нэвтрүүлгийн төрөлд 4-р байр, Morse Runner төрөлд 5-р байр, RUFZ төрөлд мөн 5-р байр эзлэн ОУХМ цолны болзолыг биелүүлсэн бол Эрэгтэйчүүдийн F ангилалд оролцсон Б.Мөнгөнзул Нэвтрүүлгийн төрөлд 6-р байр, Morse Runner төрөлд 7-р байр тус тус эзэлсэн өндөр амжилтуудыг гаргалаа.