Мэдээ мэдээлэл

П. Намбар, JT1AU Олон улсын хэмжээний Мастер цол, тэмдэгээр шагнагдлаа.

Олон улсын болон Тив дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд тогтмол оролцон спортын өндөр амжилт гаргасан Сонирхогчийн радио холбооны тамирчин ОУХМ Ч. Чадраабал, JT1CO, Өндөр хурдны телеграфын тамирчин ОУХМ Ц. Болдбаатар, Радио пеленгацын тамирчин ОУХМ Э. Мөнхдэлгэрэх нарыг Мэдээлэл Харилцаа холбооны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан байна.

Мөн Олон улсын болон улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд идэвхтэй оролцон удаа дараа 1, 2 дугаар байр эзлэн спортын өндөр амжилт гаргасныг нь үнэлэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир Спортын Газраас Сонирхогчийн радио холбооны тамирчин СМ П. Намбар, Өндөр хурдны телеграфын тамирчин СМ О. Алтантуяа, Радио пеленгацын тамирчин СМ М. Сумъяа нарт Олон улсын хэмжээний спортын Мастер цол, Радио пеленгацын залуу  тамирчин Ц. Мөнхбаярт Спортын мастер, А. Уудам, А. Банзрагч нарт Спортын дэд мастер цол олгожээ.

Дээрх тамирчдад Техникийн спортын холбоодын нэгдсэн Шинэ жилийн цэнгүүн дээр МРСХ-ны Дэд Ерөнхийлөгч Т. Гантөмөр баяр хүргэн дээрх шагналуудыг гардуулсан байна.