Мэдээ мэдээлэл

2012 оны УАШ РСЧО тэмцээн.

Радио пеленгац үнэг агналтын 2012 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 4-5-ны өдрүүдэд Багабаян, Санзай амралтын орчим зохион явагдлаа. Хэт богино долгионы 144МГц, богино долгионы 3,5 МГц-ийн гэсэн 2 төрөлд тамирчид уралдаж хурд хүчээ сорилоо.

Тэмцээнийг 6 насны ангилалаар байр эзлүүлж дүгнэсэн бөгөөд 144 МГц-ийн төрөлд:

М-21 насны ангилалд Улуснет ХХК-ийн тамирчин ОУХМ Э. Мөнх-Иш 5 үнэгийг 64,50 мин илрүүлсэн амжилтаар 1-р байр, Хилийн цэргийн 0151-р ангийн тамирчин СМ Н. Мөнх-Эрдэнэ 5 үнэг, 98,50 мин амжилтаар 2-р байр, мөн ангийн тамирчин Д. Батзаяа 5 үнэг, 130,07мин амжилтаар 3-р байр тус тус эзлэв.

М-19 насны ангилалд Д/М А. Уудам 4 үнэг, 116,38 мин 1-р байр,  Д/М А. Банзрагч 4 үнэг, 134,28 мин 2-р байр, С/М Ж. Гантулга 2 үнэг 133,45 мин 3-р байр тус тус эзэллээ.

М-40 насны ангилалд С/М Н. Батчулуун 3 үнэг 128,04 мин 1-р байр, Нямдорж 1 үнэг 132,18 мин 2-р байр

W-21 насны ангилалд С/М С.Тунамал-Эрдэнэ 4 үнэг 127 мин 1-р байр, ОУХМ О. Хүрэлцэцэг 4 үнэг 139,44 мин 2-р байр, Д/М Л.Болорцэцэг 3 үнэг 129,54 мин 3-р байр

W-19 насны ангилалд М. Энхзаяа 2 үнэг 117,22 мин 1-р байр, Болорзаяа 1 үнэг 122,55 мин 2-р байр

W-35 насны ангилалд Д/М Т. Насанжаргал 3 үнэг 126,13 мин 1-р байр, ОУХМ Ж.Минжинсогоо 3 үнэг 129,20 мин 2-р байр, ОУХМ Д. Цэнд-Аюуш 1 үнэг 123,24 мин 3-р байр тус тус эзлэв.

144 МГц-ийн тэмцээний нийт трассын хэмжээ агаарын шугамаар 8,5 км байв.

2 дах өдрийн тэмцээнд 3,5 МГц-ийн төрөлд:

M-21 насны ангилалд ОУХМ Э. Мөнх-Иш 5 үнэг 55,50мин 1-р байр, С/М Н. Мөнх-Эрдэнэ 5 үнэг 57,15 мин 2-р байр,  Д. Батзаяа 5 үнэг 64,56 мин 3-р байр

M-19 насны ангилалд Д/М А. Банзрагч 4 үнэг 52,19 мин 1-р байр, Д/М А. Уудам 4 үнэг 73,35 мин 2-р байр, Д. Баттүшиг 4 үнэг 77 мин 3-р байр

M-40 насны ангилалд С/М Х. Батдорж 4 үнэг 85,53 мин 1-р байр, Нямдорж 4 үнэг 90,30 мин 2-р байр,

W-21 насны ангилалд Д/М Л.Болорцэцэг 5 үнэг 75 мин 1-р байр, Золзаяа 5 үнэг 89,05 мин 2-р байр, С/М С.Тунамал-Эрдэнэ 4 үнэг 93,57 мин 3-р байр

W-19 насны ангилалд Сувдаа 3 үнэг 67,06 мин 1-р байр, М.Энхзаяа 3 үнэг 86,35 мин 2-р байр

W-35 насны ангилалд ОУХМ Ж. Минжинсогоо 4 үнэг 68,06 мин 1-р байр, Ш. Мөнгөнгэрэл 4 үнэг 89,12 мин 2-р байр, Д/М Т. Насанжаргал 3 үнэг 86,50 мин 3-р байр тус тус эзэлсэн.

Энэ тэмцээний нийт трассын хэмжээ агаарын шугамаар 6,5 км байлаа.

Багийн дүнгээр:

Техник Спортын Төвийн баг 30 үнэг 891,37 мин 1-р байр, ХЦ-ийн 0151-р ангийн баг 26 үнэг 660,02 мин 2-р байр, Тамир баг 25 үнэг 568,59 мин 3-р байр тус тус эзлэв.

УАШТ-д спортын мастер цолны болзлийг Д/М А.Банзрагч 3,5 мГц-ийн төрөлд биелүүлж, Спортын 1, 2, 3-р зэргийг 14 тамирчин биелүүллээ.

Тэмцээнийг МРСХ-ны Улсын шүүгч 4, зэрэгтэй 4, зэрэггүй 3 шүүгч шүүн явууллаа.

Энэхүү улсын аваргын тэмцээнийг Ч. Чадраабал захиралтай “Арвин Хур” ХХК ивээн тэтгэж явуулсан байна.


Мэдээг бэлтгэсэн ОУХМ А. Ариунаа.