Мэдээмэдээлэл

РТС УТҮГ-ын нэрэмжит 2013 оны УБ хотын АШ ӨХТ-ын тэмцээн

Улаанбаатар хотын 2013 оны аварга шалгаруулах Радио телевизийн сүлжээ УТҮГ-ын нэрэмжит тэмцээн өнгөрсөн 6 сарын 7-нд явагдаж дууслаа. Энэхүү тэмцээнд 6 байгууллагын 32 тамирчид оролцож авхаалж самбаагаа сорьж уралдлаа.

Телеграфын үсэг, тоо, холимог нэвтрүүлэг, хүлээн авалт, RUFZ, Morse Runner зэрэг төрлүүдээр явагдсан тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд ОУХМ Н. Чинзориг 598,7 оноогоор аваргын алтан медаль хүртэж, ОУХМ Ц. Болдбаатар 506,7 оноо, СМ Э. Чинзориг 305,5 оноогоор 2, 3-р байрт шалгарлаа.

Эмэгтэйчүүдийн ангилалд СМ С. Буянтогтох 576,6 оноогоор Алтан медаль, ОУХМ А. Алтантуяа 524,9 оноогоор мөнгөн медаль, ОУХМ У. Удаахцэцэг 506,3 оноогоор хурэл медаль тус тус эзэлсэн байна.

Багын дүнгээр ЗХ-ний 303-р анги 1426,7 оноо, ЗХ-ний 1387,9 оноо, ХЦ-ийн 0151-р анги 1266,9 оноогоор эхний байруудыг эзэлжээ.

Улаанбаатар хотын аварга шалгаруулах энэхүү тэмцээнийг МРСХ-ны Д. Мижиддорж, П. Намбар, И. Эрдэнэбат, Н. Батчулуун, А. Ариунаа нарын шүүгчид амжилттай зохион байгуулж явууллаа. Тэмцээнийг Т. Гантөмөр даргатай РТС УТҮГ санхүүгээр ивээн тэтгэсэн байна.