Мэдээ мэдээлэл

СМ С.Буянтогтох Өндөр хурдны телеграфын 2017 оны ДАШТ-ээс Монголын анхны хүрэл медалийг хүртлээ.

Унгар улсын Эштергом хотноо зохиогдсон Өндөр хурдны телеграфын 2017 оны ДАШТ амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэхүү ДАШТ-ээс СМ С. Буянтогтох Эмэгтэйчүүдийн G ангилалд оролцон Morse Runner төрөлд 3,121 оноо авч 3-р байрт шалгаран Хүрэл медалийг хүртлээ. Энэ хүрэл медаль нь Өндөр хурдны телеграфын ДАШТ-ээс авсан Монголын болон Ази тивийн эмэгтэйчүүдийн авч буй анхны медаль юм. 1-р байрт 3,871 оноогоор Румыны Габриела Иван, 2-р байрт 3,368 оноогоор Беларусын Лариса Барисенка нар тус тус оржээ. Энэ ДАШТ-д Н.Болорцэцэг, Д.Сувдаа нар мөн амжилттай оролцсон байна.