Мэдээ мэдээлэл

Товч мэдээ

Анхны дахин дамжуулагч ажилд оров.

2012 оны 1 сарын 21-ний өдөр. Энэ өдөр Монголын радио сонирхогчдийн хувьд онцгой өдөр байлаа. Канад улсын иргэн радио сонирхогч Роберт Нэйл Кинг, VA7DX-ийн тусламжтайгаар радио сонирхогчдийн хүрээнд ашиглах VHF долгионы дахин дамжуулагчийг суурилуулан ажилд оруулан Монголын радио сонирхогчид ашиглаж эхэллээ.MHz-ийн үелзэл дээр холбоо тогтоох бүрэн боломжтой болох юм. Энэ дахин дамжуулагчийн дуудлага буюу нэр нь JT1T ба Монголын радио сонирхогчдийн хөгжилд нэгэн шинэ алхам болж байна.

Уг дахин дамжуулагчыг Гранд Плазад байрлуулсан ба энэ цэгээс 15 км-ийн радиуст 5 ваттаас дээш чадалтай гар трансивэрээр саадгүй холбоо барьж байлаа. Улмаар энэхүү дахин дамжуулагчийг Интернэтэд холбосноор Монголын радио сонирхогчид Өмнөд болон Хойд Америк, Европ, Ази Номхон далайн орнуудын радио сонирхогчидтой 144

Хүлээн авалт хийлээ.

Усан луу жилийн Цагаан сарыг тохиолдуулан 2 дугаар сарын 20-нд МРСХ Ахмадын зөвлөлтэйгээ хамтран ахмад тамирчиддаа хүндэтгэл үзүүлэх хүлээн авалтыг Алтай барбикю ресторанд хийлээ. Уг хүлээн авалтанд сонирхогчийн радио холбооны тамирчин ОУХМ П. Намбар, ӨХТ-ийн тамирчин Спортын мастер Ж. Алиманцэцэг болон бусад 20 ахмад тамирчид хүрэлцэн ирлээ. Хүлээн авалтанд оролцогсдод холбооны нбд З. Бат-Эрдэнэ, Ахмадын зөвлөлийн дарга Ч. Гэнэндорж болон ӨХТ-ийн тамирчин П. Батсайхан нар эрүүл энх, урт наслаж удаан жаргахыг ерөөж мөн радио спортын өндөр амжилт гаргахыг хүсэн МРСХ-ны бэлгийг гардуулсан байна.

Дашрамд дурьдахад, Радиогийн спортын тамирчид нь зодог тайлдаггүйгээрээ бусад спортын төрлүүдээс ялгаатай юм. Богино долгионы уралдаан тэмцээнд насны хязгаар байдаггүй, Өндөр хурдны телеграф, Радио пеленгацын тэмцээнд 50-иас дээш гэсэн насны ангилал байдаг тул энэ төрлийн спортын тамирчид зодог тайлдаггүйгээрээ онцлогтой юм.