Мэдээ мэдээлэл

2011 оны Улаанбаатар хотын АШ РСЧО тэмцээн.

“Радио Телевизийн Сүлжээ” УТҮГ-ын нэрэмжит 2011 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах Радио Пеленгацын тэмцээн Бага баян амралтын газар өнгөрсөн Бямба гарагт амжилттай явагдаж дууслаа. “Радио Телевизийн Сүлжээ” УТҮГ-ийн дэд дарга Л. Туул, Хангамж, аж ахуйн албаны дарга С. Машбат нар тамирчдад өндөр амжилт гаргахыг хүсэн тэмцээнийг нээсэн байна. Мөн тэмцээний нээлтэд манай Богино долгион, Радио Пеленгац болон Өндөр хурдны телеграфын ахмад тамирчид оролцон залуу тамирчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Тэмцээнд Улуснет ХХК, ТСТ, ТИС-ын Мэдээлэл холбооны их сургууль, ЗХ-ний 124, ХЦ-ийн 0151 дугаар анги зэрэг 10 гаруй байгууллагын 40-өөдM21, W гэсэн 3 ангилалд хурд хүч, чиг баримжаа тогтоох болон радио техник ашиглах чадвараараа уралдлаа. Энэ тэмцээнд оролцогсдын хамгийн бага нь 11 настай Шижирбат, ахмад нь 42 настай Ж. Минжинсогоо нар байв. М19 ба W ангилалын тамирчид тус бүр 5 км зам туулж 4 үнэг, М21 ангилалынхан 7.5 км зам туулж 5 үнэг олж барианд орох үүрэгтэй байлаа.

тамирчид М19,

Тэмцээний тэргүүн байр эзэлсэн тамирчид /ангилал тус бүрээр/  

M19 ангилалд

1-р байрт. Н. Мөнхтэмүүлэн, 4 үнэг, 90 минут 02 секунд

2-р байрт. Д. Баттүшиг, 4 үнэг, 90 минут 38 секунд

3-р байрт. А. Банзрагч, 4 үнэг, 91 минут 26 секунд

М21 ангилалд

1-р байрт. Ц. Мөнхбаяр, 5 үнэг, 62 минут 25 секунд

2-р байрт. Н. Мөнх-Эрдэнэ, 5 үнэг, 69 минут 41 секунд

3-р байрт. Ж. Амартүвшин, 5 үнэг, 85 минут 51 секунд

W ангилалд

1-р байрт. Ж. Минжинсого о, 4 үнэг, 74 минут 42 секунд

2-р байрт. М. Сумъяа, 4 үнэг, 75 минут 07 секунд

3-р байрт. М. Энхзаяа, 4 үнэг, 98 минут 05 секунд гүйж барианд орон алт мөнгө хүрэл медаль, мөнгөн шагнал хүртлээ.

Багын дүнгээр

1-р байрт. ТСТ, 13 үнэг, 227 минут 09 секунд

2-р байрт. Улуснет ХХК, 13 үнэг, 310 минут 27 секунд

3-р байрт. 0151-р анги, 12 үнэг, 276 минут 53 с екундээр тус тус эзлэн шилжин явах цом, алт, мөнгө хүрэл медаль, мөнгөн шагнал хүртсэн байна. Тэмцээний шилжин явах цомыг уг тэмцээнд 2 жил дараалан түрүүлбэл үүрд хадгалах юм.

Шагналуудыг “Радио Телевизийн Сүлжээ” УТҮГ-ийн дэд дарга Л. Туул, Хангамж, аж ахуйн албаны дарга С. Машбат, МРСХ-ны ахмадын зөвлөлийн дарга П. Батсайхан, Радио пеленгацын ахмад дасгалжуулагч Баасанжав нар гардууллаа.

Улаанбаатар хотын Аварга шалгаруулах Радио пеленгацын энэхүү тэмцээнийг Т. Гантөмөр захиралтай “Радио Телевизийн сүлжээ” УТҮГ ивээн тэтгэж явуулсан байна.

Дашрамд дурьдахад, Радио Пеленгацын Улсын аварга шалгаруулах тэмцээн 7 сарын сүүлчээр болно. Мөн Ази тивийн Аварга шалгаруулах тэмцээн 9 сард Австралийн Викториа хотод болох юм.

Зургийн цомгоос тэмцээний бусад зурагнуудыг үзнэ үү.