Мэдээмэдээлэл

2017 оны Улаанбаатар хотын АШ Өндөр хурдны телеграфын болон "Залуу Морзчин" тэмцээн

Энэ сарын 16-нд УБ хотын АШ ӨХТ-ын тэмцээн, "Залуу Морзчин" тэмцээнүүд Хүлээн авалт, нэвтрүүлэг, Morse Runner, RUFZ төрлүүдээр өнөөдөр амжилттай явагдаж дууслаа. Улаанбаатар хотын АШТ-ний эрэгтэй ангилалд дээрх 4 төрлийн нийлбэр дүнгээр 1-р байрыг Э. Чинзориг, Д. Амарсайхан, А. Мөнх-Амгалан, эмэгтэй ангилалд С. Буянтогтох, Н. Орлого, Б. Учралбаяр, "Залуу Морзчин" тэмцээний эрэгтэй ангилалд Ц. Бат-Өлзий, Мандах, эмэгтэй ангилалд Номин-Эрдэнэ, Төгсжаргал, Ганчимэг нар Алт, мөнгө, хүрэл медаль хүртэж Багийн дүнгээр ХЦ-ийн 0151, ЗХ-ний 124, 189 дүгээр ангиуд 1, 2, 3-р байрт шалгарлаа.
Тэмцээний үеэр ОУХМ С. Буянтогтох Үсэг хүлээн авах дасгалд 1 минутанд 166 тэмдэгт хүлээн авч Улсын дээд амжилтыг шинэчилсэн бол шинэ залуу тамирчин Төгсжаргал ӨХТ-ын төрөлд Радио спортын 3-р зэргийн болзол биелүүлсэн байна.