Мэдээмэдээлэл

"Хаврын тэргүүн" РСЧО тэмцээн-2013 он.

МРСХ-оос Хаврын тэргүүн шалгаруулах эхлэн суралцагчид болон бага зэрэгтэй тамирчдын дунд зохиодог Радио сонирхогчдийн чиглэл олох буюу үнэг агналтын тэмцээнийг 6 сарын 2-ны өдөр Сонгины амралтын ойролцоо амжилттай зохион байгуулж дуусгалаа. Уралдаанд нийт 33 тамирчид оролцлоо. Энэ удаагийн уралдаанд ЗХ-ний 013 дугаар анги, ХЦ-ийн 0151 дүгээр анги, БХИС-ийн багууд оролцсон нь тэмцээнийг улам сонирхолтой мөн өрсөлдөөнтөй болголоо. Эрэгтэйчүүдээс тэргүүн байрыг ШУТИС-ийн Холбоо мэдээллийн сургуулийн Ж. Оргил /4 үнэг, 31м 30с/, 2 дугаар байрыг ЗХ-ний 353 дугаар ангийн Ч. Түвшинжаргал /4 үнэг, 34м 35с/, 3 дугаар байрыг ШУТИС-ийн Холбоо мэдээллийн Лхаасүрэн /4 үнэг, 34м 50с/ тус тус эзлэв.

Эмэгтэй тамирчдаас тэргүүн байрыг ХЦ-ийн 0151 дүгээр ангийн тамирчин Золзаяа /36м 37с/, 2-р байрыг Саранчимэг /44м 10с/, 3 дугаар байрыг ЗХ-ний 013 дугаар ангийн тамирчин Пүрэвсүрэн /50м 18с/ нар эзэллээ.

Энэ удаагийн тэмцээнийг ОУХМ Э. Ганбаатар, Э. Тамир, Б. Элбэгбаяр, С. Тунамал-Эрдэнэ нар зохион байгуулан шүүж үнэгний шүүгчээр И. Эрдэнэбат, Л. Сувд-Эрдэнэ, М. Энхзаяа нар ажиллалаа.

Хаврын тэргүүн тэмцээнийг Т. Гантөмөр даргатай Радио Телевизийн сүлжээ УТҮГ ивээн тэтгэсэн юм. Мөн ОУХМ М. Сумъяа байр эзэлсэн тамирчдад РСЧО тэмцээний таних тэмдэг болсон тоглоомон үнэг бэлэглэж залуу тамирчдаа урамшууллаа.

Энэхүү тэмцээнд оролцсон тамирчдыг улс хотын аварга шалгаруулах РСЧО буюу үнэг агналтын тэмцээнүүд мөн Азийн аварга шалгаруулах тэмцээн хүлээж байна.

Мэдээг бэлтгэсэн дасгалжуулагч А. Ариунаа