Мэдээмэдээлэл

"Хаврын тэргүүн" РСЧО тэмцээн-2011 он.

2011 оны 6 сарын 4-нд МРСХ-ноос жил бүр уламжлал болгон явуулдаг "Хаврын тэргүүн" спортын цол зэрэггүй болон эхлэн суралцагчдын дунд явуулдаг Радио пеленгацын 144Mhz-ийн тэмцээн ЗХ-ний 013 дугаар ангийн сургалтын талбайд амжилттай явагдаж дууслаа. 

Энэ тэмцээнд 2 эмэгтэй, 15 эрэгтэй нийт 17 тамирчин, 8 шүүгч оролцсон энэ оны анхны Радио Пеленгацын тэмцээн байлаа. Тэмцээнд оролцсон тамирчдын идэвх, чармайлт, бүх үнэгнүүдээ олох юмсан гэсэн хүсэл өндөр байгаа нь бэлтгэлийн явцад илт харагдаж байлаа.

Ангилалгүй болсон энэ тэмцээнд 1-р байрыг Санжаа 5 үнэгийг 41м 56 секундэд олон барианд орж Алтан медаль хүртлээ. 2, 3-р байрыг Гантулга, Ганхүрэл нар тус тус эзэлсэн байна. МРСХ-ноос дээрх тамирчдад медаль, мөнгөн шагнал олгосон байна.

Энэ тэмцээнд хамгийн залуу тамирчин нь 11 настай Г.Шижирбат байв. Мөн ээж хүү хоёр Дулмаа, Д.Баттүшиг нар оролцсон нь уг тэмцээнийг сонирхолтой болголоо.