Мэдээмэдээлэл

ӨХТ-ийн 2012 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

Манай тамирчид Швейцар улсын Бийтэнберг хотноо болсон 2012 оны Дэлхийн Өндөр хурдны телеграфын Аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Нийт 16 орны баг тамирчид оролцсон энэ удаагийн тэмцээнд манай баг 8-рт орсон амжилттай ирлээ. Хувийн дүнгээр ОУХМ О. Алтантуяа Нэвтрүүлгийн төрөлд 5 дугаар байр, Спортын мастер Ж. Алиманцэцэг, Спортын мастер Ц. Болдбаатар нар Хүлээн авалтын төрөлд 5 дугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлжээ. Уг тэмцээнд ОУ-ын шүүгч Д. Мижиддорж шүүгчээр ажилласан байна.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон МРСХ-ны баг тамирчид.

Баруун гар талаас СМ Ч. Чинбат, СМ Ж. Алиманцэцэг, СМ Д. Цэнд-Аюуш, Багийн ахлагч Д. Мижиддорж,

ОУХМ О. Алтантуяа, СМ Ц. Болдбаатар.