Мэдээ мэдээлэл

ӨХТ-ын 2011 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

Өндөр хурдны телеграфын 2011 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ оны 10 сарын 19-нөөс 23-ний хооронд ХБНГУ-ын Бийлефелд хотноо боллоо. Энэ тэмцээнд Дэлхийн 20 гаруй улсын 104 эрэгтэй, эмэгтэй тамирчид морзын тэмдэгт хүлээн авах, нэвтрүүлэх, RUFZ болон MorseRunner төрлүүдээр ур чадвараа сорин өрсөлдлөө. Багийн дүнгээр Белорус 1-р байр, Орос, Румын улсууд дараах байруудад орсон байна. Өндөр хурдны телеграфын тэмцээний гол өрсөлдөгч нар Европын тамирчид байдаг. Харин энэ удаагийн тэмцээнд MorseRunner төрөлд АНУ-ын тамирчин Барри Кутнер, W2UP түрүүлж алтан медаль аван анх удаа Европын бус тамирчин түрүүлсэн нь тэмцээний нэг гол шуугиан байлаа.Morserunner төрөлд 2586 оноогоор шагналт 5-р байр, ОУХМ О. Алтантуяа RUFZ төрөлд 29403 оноогоор шагналт 6-р байрт тус тус шалгарсан байна. Энэ тэмцээний үеэр С. Буянтогтох, О. Алтантуяа нар дээрх төрлүүдэд өөрсдийн өмнө нь тогтоосон Монгол улсын Рекорд амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Манай улсаас ОУХМ О. Алтантуяа, СМ Н. Батчулуун, Д. Амарсайхан, Ч. Чинбат, С. Буянтогтох нарын тамирчид оролцон багаараа 9-р байранд шалгарсан байна. Хувийн дүнгээр С. Буянтогтох

Өндөр хурдны телеграфын 2011 оны аварга шалгаруулах энэ тэмцээнд МРСХ-ны багш дасгалжуулагч Д. Мижиддорж, JT1CP Монголоос анх удаа шүүгчээр ажилласан байна.

Манай баг тамирчид.

Уг тэмцээнд оролцсон манай баг тамирчдыг Харилцаа холбооны зохицуулах Хороо, Радио телевизийн Сүлжээ УҮГ зэрэг байгууллагууд санхүүгээр ивээн тэтгэсэн байна.

Зургийн цомгоос бусад зурагнуудыг үзнэ үү.