Мэдээ мэдээлэл

Ч. Чадраабал, JT1CO AADX тэмцээнд түрүүллээ.

Ч. Чадраабал, JT1CO Радио спортын богино долгионы төрлөөр тив дэлхийн олон тэмцээнд өндөр амжилт гаргаж байгаа билээ. Тэрээр 2010 оны AADX CW тэмцээнд оролцон 424,200 оноогоор Ази тивд 1-р байр эзэлжээ. Ч. Чадраабал AADX тэмцээнд өндөр амжилт гаргасан Монголын анхны богино долгионч болж байна.

Монголын Биеийн тамир Спортын хорооноос богино долгионы тамирчин П. Гэрэлчулуун, JT1BK 1979 онд CQ M тэмцээнд оролцон Азид 3-р байр, Ж. Сүх, JT1BZ WPX 2010 тэмцээнд оролцон Дэлхийд 6-р байр эзэлсэн амжилтыг нь үнэлэн Олон улсын хэмжээний мастер цол тэмдэгээр, Өндөр хурдны телеграфын тэмцээнүүдэд амжилттай оролцон цол зэргийн болзол биелүүлсэн тамирчин Ц. Болдбаатарт Спортын мастер, Б. Гандолгорт Дэд мастерийн цол тэмдэгээр тус тус шагнасан байна. Мөн Ц. Гантулга, JT1AA-д Монгол улсын шүүгч цол олгосон байна. Ц. Гантулга нь Өндөр хурдны телеграфын тэмцээнүүдэд тогтмол ажиллан Шүүгчийн цол зэрэг олгох болзлыг биелүүлсэн байна.

Ч. Чадраабал, JT1CO, П. Гэрэлчулуун, JT1BK, Ж. Сүх, JT1BZ, Ц. Гантулга, JT1AA, Ц. Болдбаатар болон Б. Гандолгор нарт баяр хүргэн цаашдынхаа уралдаан тэмцээнд улам их амжилт гаргахыг хүсье.