Мэдээ мэдээлэл

Шинэ ОУХМ ба Хаврын тэргүүн тэмцээн-2012 он.

Шинэ ОУХМ төрлөө.

БТСУХ-“ны спортын цол зэрэг олгох зөвлөлийн шийдвэрээр Радио сонирхогч Д. Нэхийтэд сонирхогчийн радио спортын Телетайп төрлөөр WWDX 2010 тэмцээнд оролцон Ази тивдээ 5 дугаар байр эзэлсэн амжилтыг нь үнэлэн Олон улсын хэмжээний спортын мастер цол олголоо.DXCC дипломыг эх орондоо авчирсан байна.

Д. Нэхийт нь 1968 онд Дорнод аймгийн Радио спортын клубыг анх үүсгэн байгуулахад гар бие оролцон Радио хийц, Радио пеленгац, Сонирхогчдийн радио холбоогоор 40 илүү жил хичээллэсний үр дүнд өнөөдөр ийн Дэлхийн хэмжээнд өндөр амжилт гаргаж байгаа манай тэргүүний ахмад тамирчдын нэг юм. Тэрээр Телетайпын төрлөөр Дэлхийн 100 илүү улстай холбоо барьж энэ төрлөөр анхны

"Хаврын тэргүүн" 2012 РСЧО тэмцээн

Жил бүр уламжлал болон шинэ залуу болон бага зэрэгтэй тамирчдын дунд зохиогддог “Хаврын тэргүүн” РСЧО тэмцээн 6 сарын 3-нд амжилттай явагдаж дууслаа. Тэмцээнийг ЗХ-ний 013 дугаар ангийн хээрийн бэлтгэлийн баазад зохион байгууллаа. Тэмцээний нийт трасс 5.5 км байлаа. Тэмцээнд 18 шинэ, 8 бага зэрэгтэй нийт 26 тамирчид хурд хүчээ сорьлоо. Энэхүү тэмцээнд тамирчдыг хувийн дүнгээр нь дүгнэдэг ба эрэгтэй тамирчдаас Б. Батзаяа 65.38 минутын амжилтаар 1-р байр, Ч. Түвшинжаргал 67.00 минутаар 2-р байр, Б. Батмөнх 69.04 минутаар 3-р байр эзэлсэн байна. Эмэгтэй тамирчдаас Д. Мөнгөнцэцэг 66.00 минутаар 1-р байр, Ж. Цэрэнлхам 73.42 минутаар 2-р байр, Н. Пүрэвсүрэн 89.54 минутаар 3-р байр тус тус эзэллээ. Байр эзэлсэн тамирчдаас хоёр нь зэрэгтэй бусад нь шинэ тамирчид байлаа. Энэ жилийн “Хаврын тэргүүн” тэмцээнд оролцосн тамирчдаас нэг тамирчин радио спортын 1-р зэрэг, найман тамирчин 3-р зэргийн болзол биелүүлсэн байна. Радио спортын Пеленгацын төрлөөр хичээллэж байгаа шинэ тамирчид бэлтгэл сайтайн дээр тэдний идэвх өндөр байлаа. “Хаврын тэргүүн” тэмцээнийг МРСХ-ны шүүгч ОУХМ Д. Мөнхдэлгэрэх, ОУХМ А. Ариунаа нар амжилттай зохион байгуулж явуулсан байна. Энэ удаагийн тэмцээнд Төмөр замын 2-р анги залуу тамирчидаа зохион байгууллалтайгаар оролцуулсан нь онцлог байлаа.