Мэдээмэдээлэл

2011 оны УБ хотын АШ ӨХТ-ийн тэмцээн явагдаж дууслаа.

“Радио Телевизийн сүлжээ” УТҮГ-ын нэрэмжит 2011 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах Өндөр хурдны телеграфын тэмцээн Хүлээн авалт, нэвтрүүлэг, Morse Runner, RUFZ төрлүүдээр хоёр өдөр үргэлжиж Аваргуудаа тодрууллаа.

Энэ тэмцээнд ОУХМ цолтой тамирчин 4, СМ цолтой тамирчин 2, СДМ цолтой тамирчин 2 тус тус оролцсон нь тэмцээнийг улам өрсөлдөөнтэй болголоо. Нийт 5 багийн 16 эмэгтэй, 14 эрэгтэй тамирчид оролцсоноос Эрэгтэйчүүдийн ангилалд 1-р байрыг ОУХМ Э. Чинзориг эзэлж Алтан медаль хүртсэн бол 2, 3-р байрыг СДМ Ц. Болдбаатар, ОУХМ У. Удаахцэцэг нар эзэллээ.

ОУХМ У. Удаахцэцэг энэ удаа эрэгтэйчүүдтэй авхаалж самбаагаа сорин Хүрэл медаль хүртсэн байна. Эмэгтэйчүүдийн ангилалд ОУХМ О. Алтантуяа, 1-р зэргийн тамирчин С. Буянтогтох, СДМ Оюунтуяа нар Алт, Мөнгө, Хүрэл медалиудыг тус тус хүртлээ.

Шагналуудыг МРСХ-ны Дэд ерөнхийлөгч, “Радио Телевизийн сүлжээ” УТҮГ-ын дарга Т. Гантөмөр, УБХТН-ийн дарга Дашзэвэг, НБТГ-ын ажилтан Түвшинбаяр нар гардууллаа.

Багийн дүнгээр ЗХ-ний 189 дүгээр анги 1-р байрт орон Алтан медаль, шилжин явах цом хүртэж, ЗХ-ний 303, 124-р ангиуд дараах байруудад орсон байна.

11 залуу тамирчид спортын 2, 3 дугаар зэргийн болзол биелүүлэн үнэмлэхээ гардан авлаа.

Тэмцээний Ерөнхий шүүгчээр Улсын шүүгч Д. Мижиддорж, шүүгчдээр Улсын шүүгч А. Ариунаа, Ж. Алиманцэцэг, И. Эрдэнэбат, Ц. Гантулга нар ажиллаа.

Энэ тэмцээнийг "Радио Телевизийн сүлжээ" УТҮГ, Нийслэлийн ЗДТГ-ын дэргэдэх Биеийн спортын хороо тус тус ивээн тэтгэж явуулжээ.