Мэдээ мэдээлэл

2012 оны Аварга радио сонирхогч шалгаруулах болзол

Зорилго. Нийт радио сонирхогчдийг Богино долгионы уралдаан тэмцээнд өргөн оролцуулах, тэдний ур чадварыг нь өсгөн нэмэгдүүлэх, Монгол улсад сонирхогчийн радио спортыг хөгжүүлэх, улмаар радио холбогдох хууль дүрмийг дагаж мөрдүүлэхэд оршино.

Дүгнэх тэмцээн: CQ WW SSB, CQ WW CW тэмцээнүүд

Дүгнэх журам: Дээрх хоёр тэмцээнд оролцож хамгийн өндөр оноо авсан радио сонирхогчдийг тэдгээрийн CQ WW тэмцээний хороонд илгээсэн бүртгэлийн нийлбэр дүнг үндэслэн шалгаруулна. Тэмцээнд оролцогч нь CQ WW SSB тэмцээний журналаа 2012 оны 11 сарын 10-ны дотор, CQ WW CW тэмцээний журналаа 2012 оны 12 сарын 10-ны дотор ADIF файлаар mrsf@mrsf.mn хаягаар явуулсан байна. Subject дээр JT7AA SSB Log эсвэл JT7AA CW Log гэж бичсэн байна. Радио сонирхогчид нь зөвхөн өөрийн хувийн дуудлагаар оролцсон байх ба клуб байгууллагын дуудлагаар оролцсон дүнг хүлээж авахгүй. Тэмцээнд оролцогч нь дээрх хоёр тэмцээний аль нэгэнд оролцсон байж болно. Мөн оролцсон долгион болон нэвтрүүлэгчийн хүчин чадлыг харгалзахгүй.

Тавигдах шаардлага: Шагналд нэрээ дэвшүүлэгч нь МРСХ-ны гишүүн ба зохих дуудлага, эрхийн бичиг бүхий иргэд байна.

Дүгнэх хугацаа: 2012 оны 12 сарын 20.

Шагнал: 1 дүгээр байр – 1. Өргөмжлөл, 1,200,000 төгрөг.

2 дугаар байр – 1. Өргөмжлөл, 800,000 төгрөг.


Зохион байгуулагч: Монголын Радио Спортын холбоо.               Ивээн тэтгэгч: Арвин Хур ХХК.

2012 оны 10 сарын 15.