Мэдээ мэдээлэл

2016 оны УАШ Өндөр хурдны телеграфын тэмцээн

Өнгөрсөн 12 сарын 16-нд МРСХ 2016 оны Улсын аварга шалгаруулах Өндөр хурдны телеграфын тэмцээнийг амжилттай зохион байгуулж явууллаа.

Тэмцээнийг HST2006, ZEUS зэрэг програм ашиглан Хүлээн авалт, Нэвтрүүлэг, Morse Runner болон RUFZ зэрэг төрлүүдээр явууллаа.

Улсын аварга шалгаруулах энэхүү тэмцээнд Нийт 6 байгууллагын шилдэг 23 тамирчид оролцож өөрсдийн авьяас, ур чадвар, гарын хурд, чихний сонсгол, мэдрэмжээ шалгасан өрсөлдөөнтэй болж өнгөрлөө.