Мэдээмэдээлэл

2016 оны Улсын Аварга шалгаруулах ӨХТ-ын тэмцээн

Өнгөрсөн 12 сарын 16-нд МРСХ 2016 оны Улсын аварга шалгаруулах Өндөр хурдны телеграфын тэмцээнийг амжилттай зохион байгуулж явууллаа.

Тэмцээнийг HST2006, ZEUS зэрэг програм ашиглан Хүлээн авалт, Нэвтрүүлэг, Morse Runner болон RUFZ зэрэг төрлүүдээр явууллаа.

Улсын аварга шалгаруулах энэхүү тэмцээнд Нийт 6 байгууллагын шилдэг 23 тамирчид оролцож өөрсдийн авьяас, ур чадвар, гарын хурд, чихний сонсгол, мэдрэмжээ шалгасан өрсөлдөөнтэй болж өнгөрлөө.


2016 оны Улсын аварга шалгаруулах ӨХТ-ын тэмцээний Алт, Мөнгө, Хүрэл медальтангууд.

Эрэгтэй ангилал. Хүлээн авалт.
1-р байр. Ц. Болдбаатар
2-р байр. Х. Батчулуун
3-р байр. М. Мөнхболд

Нэвтрүүлэг.
1-р байр. Х. Батчулуун
2-р байр. Ц. Болдбаатар
3-р байр. П. Батмөнх

RUFZ.
1-р байр. Х. Батчулуун
2-р байр. М. Мөнхболд
3-р байр. Ц. Болдбаатар

MR.
1-р байр. Ц. Болдбаатар
2-р байр. П. Баттөр
3-р байр. Х. Батчулуун.

Эмэгтэй ангилал. Хүлээн авалт.
1-р байр. Ж. Цэрэнлхам
2-р байр. У. Удаахцэцэг
3-р байр. С. Буянтогтох

Нэвтрүүлэг.
1-р байр. С. Буянтогтох
2-р байр. Ж. Цэрэнлхам
3-р байр. У. Удаахцэцэг

RUFZ.
1-р байр. С. Буянтогтох
2-р байр. Ж. Цэрэнлхам
3-р байр. Д. Оюунтуяа

MR.
1-р байр. С. Буянтогтох
2-р байр. Ж. Цэрэнлхам
3-р байр. Д. Оюунтуяа

Хувийн нийлбэр дүнгээр.
Эрэгтэй. 1-р байр. Ц. Болдбаатар, 2-р байр. Х. Батчулуун. 3-р байр. П. Баттөр

Эмэгтэй. 1-р байр. С. Буянтогтох, 2-р байр Ж. Цэрэнлхам, 3-р байр. У. Удаахцэцэг.

Багийн дүнгээр. 1-р байр. ХЦ-ийн 0151-р ангийн 1-р баг, 2-р байр. ЗХ-ний 013-р анги, 3-р байр. ЗХ-ний 303 дугаар ангийн багууд тус тус эзэлсэн байна.

Мөн МРСХ-оос "Залуу Телеграфчин" 2016 тэмцээнийг шинэ залуу тамирчид, спортын 3-р зэрэгтэй тамирчдын дунд зохион байгууллаа.

Энэ тэмцээнд дараах тамирчид Хүлээн авалт, Нэвтрүүлгийн нийлбэр дүнгээр Алт, Мөнгө, Хүрэл медаль хүртлээ.

Эрэгтэй ангилал.
1-р байр. А. Мөнх-Амгалан.
2-р байр. П. Бат-Амгалан.
3-р байр. Ц. Бат-Өлзий.

Эмэгтэй ангилал.
1-р байр. З. Хонгорзул.
2-р байр. Б. Учралбаяр.
3-р байр. Н. Гэрэл.