Мэдээ мэдээлэл

2017 оны УБ хотын АШ РСНО тэмцээн

2017 оны Улаанбаатар хотын АШ РСЧО тэмцээн W19/35, M19/40, W21, M21 ангилалд 144МГц-ийн төрөлд Ойт булаг амралтын газрын орчимд 6 сарын 17-нд явагдаж дууслаа. Уг тэмцээнд 5 байгууллагын 50 гаруй тамирчид оролцож авхаалж самбаа, хурд хүч, мэдрэмж, ур чадвараа шалгалаа. Энэ жилийн РСЧО тэмцээнүүд нь манай улсад болох Ази тивийн аварга шалгаруулах ОУХСХ-ны 3-р бүсийн тэмцээний бэлтгэл болж байгаагаараа онцлог юм.

Дараах тамирчид, багууд амжилт гарган Алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон байна.

W19/35.
1. Одончимэг, 065-р анги
2. Сэлэнгэ, 065-р анги
3. Г. Дулмаа, 124-р анги


М19/М40
1. Ц. Болдбаатар, ҮБХИС
2. Шижирбат
3. Мөнх-Эрдэнэ, 189-р анги

W21.
1. Одгэрэл, 065-р анги
2. С. Саранчимэг, 0151-р анги
3. Гэрэлтуяа, 189-р анги

М21.
1. Д. Батзаяа, 0151-р анги
2. Н. Мөнх-Эрдэнэ, 0151-р анги
3. На. Мөнх-Эрдэнэ, ҮБХИС

Багийн дүн.

1. 189-р ангийн 1-р баг
2. 0151-р ангийн 2-р баг
3. 065-р анги