Мэдээ мэдээлэл

2018 оны РСНО буюу Үнэг агналтын ДАШТ-ээс Монголын анхны Хүрэл медаль авлаа.

БНСУ-ын Сокчо хотноо 9 сарын 2-ноос 8-ны хооронд явагдсан Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох буюу Үнэг агналтын ДАШТ-д манай багахан бүрэлдэхүүнтэй баг өндөр амжилттай оролцлоо. Эмэгтэйчүүдийн W35 ангилалд оролцсон СМ Ш.Одончимэг хувийн дүнгээр 3.5 МГцийн төрөлд 5 нэвтрүүлэгчийг олж 66 минут 27 секундэд барианд 3-р байр, СМ Б.Бадмаараг 144МГц-ийн төрөлд 5-р байрт шалгарч, эмэгтэйчүүдийн энэ ангилалын багийн дүнгээр мөн хүрэл медалийг СМ Ш. Одончимэг, Б.Бадмаараг нар хүртэж орон олон жил Монголчуудын хүсэн хүлээсэн Дэлхийн аваргын Хүрэл медалийг хүртлээ. Эдгээр хүрэл медалиуд нь ДАШТ-ээс Радио спортын Радио сонирхогчийн нэвтрүүлэгч олох төрөлд авч буй Монголын анхны медалиуд юм. Энэ тэмцээний Эмэгтэйчүүдийн W35 ангиллын 3:5МГц-ийн төрөлд ОХУ-ын Светлана Годунова 57 минут 36 секундээр 1-р байр, ОХУ-ын Ирина Платонова 61 минут 11 секундээр 2-р байр эзэлж Алт мөнгө хүртсэн бол 144МГц-ийн төрөлд ОХУ-ын Виктория Голубева 89 минут 36 секундээр 1-р байр, ОХУ-ын Ирина Платонова 92 минут 06 секундээр 2-р байр, ОХУ-ын Светлана Годунова 117 минут 14 секундээр 3-р байрт тус тус шалгарч Алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн байна.