Мэдээ мэдээлэл

2019 оны УБ хотын АШ РСНО тэмцээн

2019 оны УБ хотын АШ РСНО тэмцээн 6 сарын 15, 16-ны өдрүүдэд Найрамдал Цогцолборын орчинд Foxoring, Sprint, Уламжлалт 144 МГц-ийн төрлүүдээр зохион байгуулж явууллаа. Манай холбооноос Foxoring, Sprint төрлүүдийн тэмцээнийг Монголд анх удаа амжилттай зохион байгуулсан, мөн анх удаа дотоодын тэмцээний багийн дүнг РСНО тэмцээний 1-р бүсийн дүрмийн дагуу ангилал тус бүрээр дүгнэж байр эзлүүлсэн зэрэг чухал ач холбогдолтой үйл явдлууд боллоо.

Монголд анх удаа Foxoring, Sprint-ийн тэмцээнүүдийг амжилттай явуулж шүүсэн ОУХМ А.Ариунаа, ОУХМ Э.Тамир, СМ Минжинсогоо, Ц.Соджавхлан, Б.Энхмаа нарт талархлаа илэрхийлье. Мөн Үнэгний 9 шүүгчдийг бэлтгэж өгсөн ОУХМ Б.Бадмаарагт баярлалаа.

Мөн энэ удаагийн УБ хотын АШ РСНО олох тэмцээнийг зохион байгуулж явуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн МРСХ-ны УЗ-ийн гишүүн ОУХМ Ж.Батжаргал, СМ А.Даваадорж, ОУХМ Э.Мөнхдэлгэрэх, СМ Б.Анхбаяр нарт баярласнаа илэрхийлье.

УБ хотын АШ РСНО тэмцээний Багийн дүнгээр байр эзэлсэнийг жагсаавал,

W21 ангилалд

1-р байр. Залуус баг, Г.Отгонцэцэг, М.Монголжингоо

2-р байр. Найрамдал баг, СДМ М.Уртнасан, М.Намуунтуяа

3-р байр. 065-р анги, М.Ариунтуяа, С.Бадамгэрэл

М21 ангилалд

1-р байр. Үнэгчид баг, ОУХМ Б.Элбэгбаяр, СМ А.Уудам

2-р байр. 0151-р анги, СМ Д.Батзаяа, О.Цогмандал

3-р байр. 065-р анги, Т.Тэмүүжин, Л.Баярмагнай

W19/W35 ангилалд

1-р байр. Алтан од баг, ОУХМ О.Хүрэлцэцэг, ОУХМ А.Халиун

2-р байр. 0151-р анги, ОУХМ С.Буянтогтох, Т.Насанжаргал

3-р байр. Радком баг, Н.Баялагмаа, М.Саруулбуян.