Мэдээмэдээлэл

УБ хотын 2013 оны АШ РСЧО тэмцээн.

Улаанбаатар хотын аварга шалгаруулах радио пеленгац үнэг агналтын уралдаан нь Радио Телевизийн Сүлжээ УТҮГ-ын нэрэмжит болон зохион байгуулагдаад 3 дах жилдээ амжилттай явагдаж дууслаа.

2013 оны 06-р сарын 22-ны өдөр “Ойн булаг” амралтын орчим уралдааныг зохион явуулсан бөгөөд 2 метрийн долгион 144 мГц-ийн төрөлд тамирчид хурд хүчээ сорин өрсөлдсөн юм. Уралдааны эхний гараа 11.50 цагт эхэлж орой 21.00 цагт дууссан.

Уралдааны нийт трассын хэмжээ агаарын шугамаар 7,5 км байсан байна. Уралдаанд 12 баг, нийт 55-н тамирчин оролцлоо. Насны ангилалаар М-19, М-21, W-21, W-35 тамирчдыг хувийн дүнгээр байр эзлүүлэн дүгнэж, багуудын хооронд мөн байр эзлүүлэн дүнг гаргалаа.

Хувийн дүнгээр М-19 насны ангилалд I зэрэгтэй тамирчин Д. Баттүшиг 4 үнэгийг 100.46 хугацаанд илрүүлсэн амжилтаар 1-р байр, ЗХ-ний 330-р ангийн тамирчин Б. Пүрэв-Очир 4 үнэгийг 134.16, I зэргийн тамирчин Т. Лхаасүрэн 3 үнэгийг 89.42 мин хугацаанд илрүүлсэн амжилтаар 3-р байрыг тус тус эзэллээ.

Хувийн дүнгээр М-21 насны ангилалд ХЦ-ийн 0151-р ангийн тамирчин СМ Н. Мөнх-Эрдэнэ 5 үнэг 57.06 амжилтаар 1 байр, I зэрэгтэй тамирчин Д. Батзаяа 5 үнэг 76.35 мин амжилтаар 2-р байр, ТСТ-ийн тамирчин I зэрэгтэй Н. Мөнхбаяр 5 үнэг 77.12 мин амжилтаар 3-р байр.

Хувийн дүнгээр W-21 насны ангилалд ОУХМ тамирчин О. Хүрэлцэцэг 5 үнэг 92.24 мин амжилтаар 1-р байр, III зэрэгтэй тамирчин Г. Нарангарав 5 үнэг 110.54 амжилтаар 2-р байр, III зэрэгтэй тамирчин М. Золзаяа 5 үнэг 113.01 мин амжилтаар 3-р байр.

Хувийн дүнгээр W-35 насны ангилалд ОУХМ Ж. Минжинсогоо 95.07мин, 4 үнэг амжилтаар 1-р байр, III зэрэгтэй тамирчин Д. Цэнд-Аюуш 3 үнэг 96,27мин амжилтаар 2-р байр, СМ Т. Насанжаргал 3 үнэг 101.05 мин амжилтаар 3-р байрыг тус тус эзэлсэн.

Багийн дүнгээр ЗХ-ний 124-р ангийн баг 14 үнэг, 307.05 мин амжилтаар 1-р байр цомын эзэн болж, ХЦ-ийн 0151-р ангийн баг 13 үнэг 271.12 мин амжилтаар 1-р байр, ЗХ-ний 330-р ангийн баг 13 үнэг 378.08 амжилтаар 3-р байрыг тус тус эзэллээ.

Шинээр болон Радио спортын зэргээ ахиулсан тамирчид 11 байлаа.

Уралдааныг МРСХ-оос томилогдсон ерөнхий шүүгч ОУХМ Э. Мөнхдэлгэрэх ахлагтай шүүгчийн бүрэлдэхүүн амжилттай сайн зохион байгуулж явуулсан. УШ-4 зэрэгтэй 7 нийт 11 шүүгчийн бүрэлдэхүүн ажилласан болно. МРСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга З. Бат-Эрдэнэ уралдааны турш ажилласан бөгөөд нээлт, хаалтын ажиллагаанд үг хэллээ.

Уралдаан ямар нэгэн техникийн саатал, гомдол маргаан гараагүй бөгөөд маш сайн зохион байгуулалттай явагдаж өндөрлөсөн болно.