Мэдээ мэдээлэл

JT50SSB тусгай дуудлагаар ажиллав

МРСХ-ны төв станцаас Сонирхогчийн радио холбооны SSB төрлөөр анх холбоо барьсаны 50 жилийн тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан JT50SSB гэсэн тусгай дуудлагаар ажиллаа. 1963 онд Монгол улсаас анх удаа SSB төрлөөр ажилласан Белоусов Владимир Васильевичийн хүү Белоусов Андрей Владимирович, UA3ABR Монголд ирж манай холбоотой хамтран JT50SSB дуудлагаар ажиллаад буцлаа. Энэ ажиллагаанд С. Баатар, JT1BB, О. Балдан JT1BO, Д. Энхбаяр JT1DA, Д. Нэхийт JT1DN нар идэвхтэй оролцов.