Мэдээмэдээлэл

STARS Радио пеленгацын техник хэрэгсэл хандивлалаа.

Европын “Support to the Amateur Radio Service” байгууллага манай холбоонд 2,982 ам.долларын өртөг бүхий Радио пеленгацын иж бүрэн техник хандивласныг бид саяхан хүлээн авлаа. Уг төхөөрөмжийг С. Баатар JT1BB, А. Ариунаа нар сонгож захиалсан ба нилээд өндөр мэдрэмж бүхий сүүлийн үеийн хүлээн авагч, нэвтрүүлэгч бөгөөд дээрх байгууллагаас манай холбоонд хийж буй Радио пеленгацын техник хэрэгслийн томоохон шинэчлэлт болж байгаа юм. Эдгээр техник хэрэгслүүдийг Радио пеленгацын шинэ тамирчид бэлтгэх, мөн ОУ-ын уралдаан тэмцээнд тамирчдаа бэлтгэж оролцоход зориулж ашиглах юм.