Мэдээмэдээлэл

РТС УТҮГ-ын нэрэмжит 2014 оны УБ хотын АШ ӨХТ-ын тэмцээн

РТС УТҮГ-ын нэрэмжит Улаанбаатар хотын 2014 оны аварга шалгаруулах ӨХТ-ын тэмцээн 7 сарын 25-нд МРСХ-ны JT1KAA төв станцын байранд амжилттай явагдаж дууслаа. Тэмцээнд ӨХТ-ын ОУХМ 4, СМ 2, СДМ 4, 1-р зэрэгтэй тамирчин 3 оролцсон байна. Хэдий оролцогчдын тоо цөөн байсан ч өндөр зэрэгтэй тамирчдын өрсөлдөөнтэй тэмцээн болж дууслаа. Зураг дээр алт, мөнгө, хүрэл медалтангууд болон тэмцээнд оролцогчид, шүүгч нар. Уг тэмцээний үеэр анх удаа "Залуу Морзчин" тэмцээний шагналтангууд.

Эрэгтэй ангилалд ОУХМ Э. Чинзориг, Эмэгтэй ангилалд ОУХМ О. Алтантуяа нар, "Залуу Морзчин" тэмцээнд Э. Эрдэнэцэцэг, Э. Ариунбат нар түрүүлж Алтан медалийн эзэд боллоо.

Багын дүнгээр, ЗХ-ний 124-р анги 1-р байрт, 189, 303 дугаар ангиуд удаах байрт оров.

Тэмцээнийг РТС УТҮГ ивээн тэтгэж явуулсан байна.